Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны оршин суугч өөрийн эзэмшлийн хашаандаа байшингийн суурь ухах үеэр дөрвөн хүний гавлын яс олжээ. Өгөрч муудсан дөрвөн ширхэг гавлын яс гарч ирсэн даруйд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, улмаар мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэдий үед хамаарагдаж байгаа болон хэн болохыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.