ГАДААД УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУДЫН САНАЛЫГ АВЧ ДУУСЛАА


Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн гадаад улсад байгаа иргэдийн санал хураалт 4 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Нийт 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 (74.53%) нь саналаа өгсөн нь өмнөх сонгуулиудаас өндөр ирц аж.  Энэ талаар  гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын дарга Д.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Санал авах үйл ажиллагааг Монгол Улсаас хилийн чанадад байгаа бүх Дипломат төлөөлөгчийн газар зохион байгуулсан. Иргэн саналаа өгсөн хуудсаа өөрөө битүүмжлээд комисст өгсөн. Түүнийг дипломат шуудангаар авчирч төрийн хамгаалалтад байлгаж байгаад 6 дугаар сарын 28-ны өдөр тоолно. Өөрөөр хэлбэл, саналыг хуудсыг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны байранд тоолно. Тэгэхээр хилийн чанадад байгаа иргэд тэр намд, энэ намд саналаа өгсөн гэх яриа үндэслэлгүй. Сонгогчдын идэвх, оролцоо сайн байлаа. Сонгуульд оролцох бүртгэлийг цахим болгосон, санал авах өдрийн ажлын 2 өдөр, амралтын 2 өдөр болгосон нь сонгогчийн идэвх, ирцэд сайнаар нөлөөллөө гэж дүгнэж байна. Иргэд маань 500-1000 км явж сонгох эрхээ эдэлж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ орууллаа гэж бахархаж байсанд нь талархал илэрхийлье” гэлээ.



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=