МУНХАГ ХАРАНХУЙН ЛАНЧИГ

Хэдий өрөвдөлтэй ч харанхуйчуудыг мэхлэхэд хялбар агаад эрсдэлгүй. Яагаад гэвэл дүнхүү духнууд мэхэлсэн хорлогчоо аврагч минь гэж бурханчлан мөргөсөөр үхдэг.
» дэлгэрэнгүй


ТАНК ИХ БУУНЫ АЮУЛ ЗАЙЛШГҮЙ ӨРГӨН ЦАРИГ ТАВЬСНААР НОТЛОВ

Гишигсэн мөрөө эргээд хар. Өргөн цариг тавихыг ямар түвшинд шийдэв? Мэдээж УИХ. Зүүнбаян, Гашуунсухайт, Ханги гурван чиглэлд өргөн цариг тавьсан 76 гишүүний шийд-танк их бууны аюул “бодиттой” гэж итгэдгээ гадаад дотоодод нотлов.
» дэлгэрэнгүй


БУРУУ ЗҮГИЙН САЛХИНД ХИЙСЭХГҮЙН ТУЛД...

АН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё:
» дэлгэрэнгүй


ДЭН ДУН МОНГОЛ АРДЧИЛАЛ

“Тоншуул” ганцхан ажил эрхэлдэг байв. Тэр нь дутагдал засах. Харамсалтай нь засаж чадсан дутагдал бараг байхгүй байх. Хүний мууг арилгах хэцүү юм билээ. Тэр ч бүү хэл би өөрийнхөө мууг ч холтолж шалилгүй насыг элээх шив. Монголчууд ардчилал зах зээлд орсноор хүн биш болчихсон юм биш. Социализмд ч “Тоншуул”-ын хэдэд ахадсан гажиг тоймгүй байв.
» дэлгэрэнгүй


БАБА

Зэрлэг хүмүүсийн сүрэг гөрөөлж явлаа. Нэр нь ч юм уу, хоч нь ч юм уу, Баба гэгч эр сүргийг захирна. Баба сүргийнхээ бүх эрчүүдийг зодож дийлдгээс ахлагч болсон хэрэг. Эр чадалтайн дээр Баба чулуун мунатай. Чулуун муна нь өрөөсөн үзүүртээ нүхтэй бөгөөд тэр нүхээр хялгас сүвлэн сагалдрага хийжээ. Баба сагалдрагыг гарынхаа бугуйгаар уургалж мунаа бариулаас нь атгаад тавихгүй. Шөнө ч ингэж унтана.
» дэлгэрэнгүй