НИЙСЛЭЛЧҮҮДИЙН УНДНЫ ЭХ ҮҮСВЭР ДЭЭР БАРЬСАН Н.АЛТАНХУЯГИЙН "ХААН ЖИМС" АМРАЛТЫН ГАЗАР УСАНД АВТЖЭЭ


Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаад зогсохгүй хууль зөрчин байж Туул голын эрэг дээр барьсан Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар усанд автжээ. Анх Туулын эрэг дээр чацаргана тарина гэх нэрийдлээр газар авсан атлаа амралтын газар болгон, зориулалтыг нь өөрчилсөн байдаг. Ингэж илтэд хууль зөрчин нийслэлчүүдийн ундны эх үүсвэр болсон Туул голыг бохирдуулахад жинтэй “хувь нэмэр” оруулсан хүн бол гарцаагүй Н.Алтанхуягийг гэдэг.
Хамгийн харамсалтай нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Н.Алтанхуягийн хууль зөрчин байж бариулсан тансаг зэрэглэлийн амралтын газар Улаанбаатарчуудын ундны эх үүсвэр болсон Туул гол руу бохироо цутгасаар өдийг хүрчээ. Ингэж нийслэлчүүдийг дорд үзэн, эдэлж явсан эрх ямбаа хувьдаа ашиглаж явсан хүн өнөөдөр дахин УИХ-д сонгогдохоор Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг болох Сонгинохайрханд нэр дэвших эрх байгаа нь ёс зүйд нийцэх үү. Иргэдийн өмнө ил гарч, санал гуйн нэр дэвшиж яваа яг энэ үед амралтын газар нь усанд автаж, өнгөрсөнд хийсэн үйлийн үрийг сануулж байгаа нь “Нүгэл нүдээрээ гарна” гэгч болж байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=