МОНГОЛЫН ДУГУЙЧИД 28 ЖИЛИЙН ДАРАА ОЛИМПТ УРАЛДАХААР БОЛЛОО



Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд манай тамирчин Б.Тэгшбаяр түрүүлж, Олимпын эрхээ хүртлээ. Өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмын засмал замын уралдаанд С.Жамбалжамц хүрэл медаль зүүсэн амжилтаар Парисын олимпыг зорих болсон билээ. 

Ийнхүү Монголын дугуйчид “Атланта-1996” Олимпоос хойш 28 жилийн дараа Олимпын замд ур чадвараа сорих болсон бөгөөд С.Жамбалжамц бөөн гараатай уралдаанд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай тэмцээнд хурд хүчээ сорино.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=