СЭЛЭНГЭ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААЛАА


Өчигдрөөөс эхэлж орсон их хэмжээний цас өнөөдөр ч зарим нутагт үргэлжлэн орсоор байна. Ялангуяа орон нутгийн замууд мөстөж хальтиргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан Авто тээврийн үндэсний төвөөс зарим чиглэлийн замыг хааж, зорчигчдын аюулгүй байдлыг хангаж байна. Хойд чиглэл болох Сэлэнгэ чиглэлийн зам мөстөж, хайлан онцгой нөхцөл байдал үүссэн тул өчигдөр /2024.10.20/ 19:00 цагаас эхлэн тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болох хүртэлх хугацаагаар замын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг гаргасан байна. Мөн Говьсүмбэр аймагт цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул жолооч нарт анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=