ТӨРИЙН ОРДОН ТЭНЭГҮҮДИЙН ОРДОН БОЛОО ЮУ ДАА


Өнгөрсөн парламентын хамгийн тааруу хувилбар бол жагсаалт байсан бөгөөд хамгийн муу сонголт нь ИЗНН-аас УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара байлаа. Товчхондоо, 126 гишүүнтэй болсон анхны парламентад жагсаалтаар гүйгээд ороод ирсэн “Үлмэдэх”-үүдийн нэг. Гэвч тэрээр хууль тогтоох дээд байгууллагын нэг эд эс, эрэг шураг болсноо ч ухаарахгүй анхнаасаа хууль зөрчиж эхлэв. Төр төлөөлдөг гишүүн болсон атлаа хувийн жаргалыг хөөн, Хятад улс руу зугаалахаар мордов. Улс орныхоо нууц материалтай танилцах эрх бүхий хүн болсноо ч ойлгохгүй төрөлх араншингаа гаргаж, төрсөн биеэ өмөөрөв. Хувийн хаягаараа хувцас дамлаж суухаар хууль журамтай судлах ёстой гэдгийг УИХ-ын тамгын газраас сануулсан ч хэдэн өдөр хэрүүл хийн өнжсөн нь саяхан. Түүний ёс зүйгүй үйлдэлд Ёс зүйн байнгын хороо хариуцлага тооцсон ч ёс зүйгүй хүнд ер нь ямар ч хууль дүрэм журам үйлчилдэггүйг өнөөдрийн үйл явдлууд гэрчилж байна. Ёс зүйгүй, эрээ цээргүй байдал нь түүнийг ёроолгүй ангал руу түлхэж эхэлсэнд бас л өөрөө буруугүй мэт баруун зүүнгүй нүдээ эргэлдүүлж, шүлсээ цацаж сууна. Түүнд итгэсэн ИЗНН-ынхан нийгмийн идэвхтэй байдлыг нь үнэлж, намын дэд даргын суудлаа өгч, улмаар УИХ-ын гишүүн болтол нь дэмжсэн нь маргах аргагүй үнэн. Түүнд ИЗНН-ынхан итгэлээ өгч байхад харин тэрээр намд өгсөн хандиваа дахин дахин яриад байгаагаас харахад ямар ч үзэл бодол төлөвшөөгүй, үйл хэргээ тодорхойлоогүй хүн гэдэг нь тодхон харагдаж байгаа юм. Ямар ч намын байтугай наад захын байгууллагад дүрэм журам байдаг. Насаараа зоргоороо ажиллаж, зөнгөөрөө амьдарсан түүнд нийгмийн харилцааны энгийн хууль үйлчлэхгүй бололтой. Ёс зүйг хамгийн их дээдэлдэг Япон улсад боловсрол эзэмшээд ч соёл, хүмүүжилд суралцаагүй түүнийг өдгөө Монголын төр хүмүүжүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Ширээний хүүхэн хийж явсан шийдсэн цайрчихсан хүүхнийг төрийн түшээ болтол доошилсон Монгол төрийн босго л харамсалтай байна. ИЗНН-ыг ах дүүсийн нам болсон хэмээн аашилж загнах нь ч илүүдсэн хардалт гэмээр. Нэг үзэл бодолтой, нэг чиг зорилготой байвал нэг намд ах дүүс элсэх нь хууль бус үйлдэл огтхон ч биш. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн албан ёсны нэгдлийг нам гэж нэрлэдэг юм. Харин бусдын үзэл бодол, үйл хэргийг ах дүүсээр нь хамаатуулан доромжилбол энэ чинь гэмт үйлдэл шүү, эрхэм гишүүн ээ!!! Ороо бусгаа цагийн аясаар онож алдаж яваа Монгол төрийн хоймор хэл амтай хүүхний хэрүүлээр тасрахаа болилоо. Төрүүлсэн эхтэйгээ хэл амаа ололцож чадахгүй, олон нийтийн сүлжээнд олз болгон хаяж өгдөг хатуу сэтгэлтэй тэрээр Төрийн ордонд ороод ч төрөлх араншингаа гаргасаар байх уу? Эрхбиш хуультай улс юм чинь эргүүлэн татах асуудлыг ИЗНН-ынхан нэн даруй ажил хэрэг болгож, хариуцлага тооцох хэрэгтэй. Эс тэгвээс ирэх сонгуулиар “жагсаалт” нэрийн дор жаахан бүдүүлэг, ёс зүйгүй тэнэг нөхөд орж ирж, Төрийн ордон Тэнэгүүдийн ордон болох вий дээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=