ТУУЛ ГОЛЫН ҮЕР 1966 ОНЫ ҮЕРИЙН ХЭМЖЭЭГ ДАВЖЭЭ



Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр хоног үргэлжлэн орсон борооны улмаас томоохон голууд үерлэсэн. Тэр тусмаа энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 260 см-342 см болж, нийт 82 см-ээр давж үерлэсэн байна. Энэ нь Улаанбаатар хотод болсон 1966 оны үерээс давж гарсан аж.  нөөдрийн байдлаар голын түвшин 267 см болж татарсан ч эрсдэлийн түвшин буурах болоогүй гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням өнөөдөр мэдээллээ.

Өнгөрсөн өдрүүдэд нийт 211 удаагийн дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын болон мэргэжлийн байгууллагын 1118 албан хаагч, 121 автомашинтайгаар шуурхай ажилласан. Хүн гэмтэж, амь насаа алдаагүй хэдий ч тайвшрах цаг болоогүй, голын ай савд амьдарч ажилладаг оршин суугчид болон аж ахуйг нүүлгэн шилжүүлж, амь нас эд хөрөнгөө хамгаалахыг  анхаарууллаа. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=