ӨМГӨӨЛӨГЧ АГСАН Г.БАТБАЯРЫН ҮХЛИЙГ “ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ” ГЭЖ ДҮГНЭЖЭЭ


Өмгөөлөгч агсан Г.Батбаяр дөрөвдүгээр сарын 21-22 /2024.04.21-22/-нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж, улмаар дөрөв хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 26- ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь насаа алдсан байдалтай байхад нь цагдаагийн байгууллагаас олсон.  Тэгвэл талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүх шинжилгээний ерөнхий газраас задлан шинжилгээ хийж, хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссан байна. Шүх шинжилгээний дүгнэлтээр хохирогч Г.Батбаяр нь “гадны нөлөөгүй нас барсан” гэх дүгнэлт гарсан бөгөөд энэхүү дүгнэлтийг ар гэрийнхэнд нь танилцуулжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг олсон газарт их хэмжээний цус байсан, мөн өөрийгөө буудсан гэх олон таамаглал явж байгаа ч хуулийн байгууллагаас “гадны нөлөөгүй” хэмээн тогтоосон байна.  Машин дотроос нь олдсон гэх гар буу нь түүний эзэмшилд байсан  өөрийнх нь буу бөгөөд тэрээр буу эзэмших зэвсгийн сургалтанд хамрагдаж байжээ.  Иймд “гадны нөлөөгүй” гэх энэхүү дүгнэлтийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрвөл  түүний амь хохирсон гэх хэргийг хаах юм байна.  


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=