БҮСЧИЛСЭН СОНГУУЛЬ НЬ АЙМГУУД ДАНГААРАА БУС ХАМТДАА ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙГАА



Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хоёрдугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч “Морьтой Аравт” багийн Д.Амарбаясгалан Ховд аймгийн Ховд суманд ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд аймаг тус бүр бие даан хөгжих гэж хичээсэн ч хөдөө орон нутгийн хөгжил хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа учраас бүсчилж хөгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаагийн нэг илрэл нь  УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулж буй явдал. Баруун бүсийн иргэд зах зээлд хүрэхийн тулд 1000-1600 км туулдаг. Улаанбаатар хотоос алслагдмал зайтай амьдарч буй иргэдийн худалдан авах чадвар, аймгийн жилийн төсөв нь уул уурхай дагасан аймгуудаас бага байна. 

Тухайлбал, Өмнөговь аймгийн жилийн төсөв нэг их наяд төгрөг байхад баруун бүс нутгийн жилийн төсөв 200-300 тэрбум. Тиймээс аймгууд дан дангаараа бус, хамтдаа хөгжих боломж бүрдүүлж байгааг УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Д.Амарбаясгалан онцоллоо. Өөрөөр хэлбэл, илүү сайхан амьдралын төлөө зах зээлтэй, эдийн засгийн өсөлттэй хот суурин газар руу иргэд шилжиж байна. Тиймээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт Баруун бүсийн аймгийн төвүүдийг авто замаар холбох, аймаг бүр боомттойгоо авто замаар холбогдох, аймгийн төв нь сумдтайгаа холбогдох зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр тусгалаа. Баруун бүсийн аймаг бүр боомттой. Тиймээс боомтоороо дамжуулан хөгжих боломж энэ бүсэд бий. Энэ боломжийг  бүрдүүлэхийн тулд Монгол Ардын нам Боомтын сэргэлтийг бий болгохоор ажиллаж байгаа билээ. Иймд Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “Морьтой Аравт” багийг багаар нь дэмжихийг уриалсан юм.

Монгол Ардын намын Ерөнхий  Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зохион байгуулан, манлайлан оролцож буй “Шинэ  хоршоо” хөдөлгөөнд Ховд сумынхан улсаа манлайлан  ажиллаж байгааг уулзалтын үеэр онцолсон. Тодруулбал,  Ховд аймгийн Ховд суманд шинээр байгуулагдсан “Хөх сэрхийн шилмэл сүрэг” хоршоо улсын хэмээнд хамгийн өндөр буюу 1 тэрбум 295 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ. Тус хоршоонд 43 малчин нэгдэж, мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үхрийн аж ахуй, ногоон тэжээл тариалах, хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зээлээ авч чадсан байна. Өмнө нь хөдөө орон нутгийн хөгжлийг ярьдаг ч, мал аж ахуйн салбарт шинэчлэл огт хийж байгаагүй. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэнд нэр дэвшигч Д.Амарбаясгаланд талархалтай байгаагаа Ховд сумынхан илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=