УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг өчигдөр намууд тодруулсан. Тойрог олдоогүй горилогчид гомдлоо янз бүрээр илэрхийлсэн бол хамгийн дуулиантай нь АН-ын дэд дарга З.Нарантуяа байлаа. Тэрээр тойрогт ч, жагсаалтад ч ороогүй бөгөөд намын дэд даргын хувьд нэр дэвших эрхээ аль нэг байдлаар нь авна гэсэн итгэлтэй байсан бололтой. Харин жагсаалтад нэр дэвшигчдийн эхний тавд намд орж ирээд хэдхэн сар болж буй Ардчилсан намын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэнгүүн орсонд тэрээр тун их бухимдаж, намаасаа гарахаа мэдэгдсэн. З.Нарантуяаг намаа орхиход хүргэсэн С.Цэнгүүн гэж хэн болохыг дурьдвал, тэрээр 1997 онд төрсөн. Маркетинг, Санхүү менежментийн магистр зэрэгтэй тэрбээр хувийн компаниудад ажиллаж байсан гэхээс өөрөөр дорвитой намтар түүхгүй нэгэн аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.