Малайз улсад сураггүй алга болоод байсан “Ice top” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг нас барсан байдалтай байхад нь замын хажуугаас олсон билээ. Түүнийг ямар ч харилцаа холбоогүй болмогц, дүү нь тус улсад очиж хайж байсан боловч ийнхүү харамсалтай нь нар барсан байв.
Тайландад суугаа Монголын Элчин сайдын яамнаас түүнийг Малайз улсад учир битүүлгээр нас барсан асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй, нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Малайзын хууль хяналтын байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.
Түүний үхэлд дүү Б.Од-Эрдэнэ нь хамгийн сүүлд хамт байсан хоёр эмэгтэйг сэжиглэж байгаагаа өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан илэрхийлсэн. Тэрээр ахынхаа шарилыг авчрахаар Малайз улсад байгаа бөгөөд тавдугаар сарын 02-ны өдөр оршуулах ёслол болно гэж мэдэгдсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.