УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛЫН БИЕД ХАЛДАЖ ТАНХАЙРСАН ИРГЭД "БОСОО ХӨХ МОНГОЛ"-ЧУУД БАЙЖЭЭ



УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Н.Ганибалыг сонгуулийн сурталчилгаа хийж, Сүхбаатар аймагт ажиллаж байх үед хэсэг нөхөд очиж биед нь халдаж танхайрсан. Түүнийг Баруун-Урт сумын төвд иргэд сонгогчидтой уулзсаны дараа нэр бүхий гурваас дөрвөн иргэн нэр дэвшигчийг хэл амаар доромжлох, утсаараа бичлэг хийх гэх мэт үйлдэл гаргасан юм. Уг үйл явдлыг нэр дэвшигчийн бие төлөөлөгч Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт өргөдөл, гомдол гаргасан. Гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгаад, эдгээр гурван иргэн нь "Босоо хөх монгол" ТББ-ын гишүүд болохыг тогтоожээ.  Тэднийг Улаанбаатар хотод ирсний дараа тухайн иргэдээс тайлбар мэдүүлэг авсан. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=