Эверестийн оргилд авирахаар явсан манай улсын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Тэдний гар утас болон камерт үлдсэн зураг бичлэгээс Эверетсийн оргилд амжилттай гарсан нь батлагдсан бөгөөд дэлхийн дээвэрт хөтөчгүй, хүчилтөрөгчийн аппаратгүй гарсан Монголын анхны уулчид болохыг Уулчдын үндэсний холбооноос мэдэгдсэн юм. Аврах багийнхан тэдний цогцсыг олсон бөгөөд буулгахад нэн хүндрэлтэй байгаа гэнэ. Түүнчлэн цогцсыг нь тээвэрлэж ирэхэд өртөг зардал өндөр тусч буй учир бэлд нь буулгасны дараа чандарлахаар болсон байна. Энэхүү чандарлах ёслолд оролцохоор Уулчдын холбооноос болон ар гэрийнхэн нь явжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.