Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хүмүүс УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулан шүүхэд гомдол гаргаад байсан бөгөөд Б.Хурцын гомдлыг өнөөдөр шүүх хэлэлцэв. Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус гомдлыг өнөөдөр хэлэлцээд Б.Хурцын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Ингэснээр Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.