ОЮУТНУУД 10 ДУГААР САРЫН НЭГНЭЭС ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЛЭХ ҮҮ?



Ирэх хичээлийн жилээс эхлэн оюутнуудыг 10 дугаар сарын нэгнээс 07 дугаар сарын 01-нийг хүртэл хичээллэх саналын дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамнаас судалгаа хийж байгаа аж. Сайд П.Наранбаярын үзэж байгаагаар, үүнийг олон талын ач холбогдолтой, олон улсад ихэнх их дээд сургуулиуд 10 дугаар сарын 01-нээс эхлэн хичээллэдэг тул манай улсад ч гэсэн тохиромжтой хэмээн үзэж байгаа юм байна. Иргэдийн хувьд ч намар хадлан, тариалангийн ид ажлын үе таардаг бөгөөд оюутан хүүхдүүд ар гэрийн ажилдаа туслаад явах нь дээр гэж үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=