Налайх дүүргийн зургаадугаар хороонд эхнэртээ хүчээр хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглүүлсэн хэрэг үйлдэгдсэн байсныг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, саатуулжээ. Цагдаагийн байгууллагад нэр бүхий иргэнээс “Манай охиныг нөхөр нь гэрээсээ гаргахгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байх шиг байна” гэсэн дуудлага ирсний дагуу хаягийн дагуу эргүүл шалгалт хийжээ. Гэтэл эмэгтэй 27 настай Б.Ц-г нөхөр болох 46 настай Ч.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд зогсохгүй “Мөс” гэх нэртэй сэтгэцэд нөлөөт бодисыг хүчээр соруулж татуулсан байжээ. Эхнэр нь цагдаа нарыг очиход мансуурлын байдалтай байсан бөгөөд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Улмаар хэргийн газраас эд мөрийн баримтаар цагаан өнгийн нунтаг бодис, цаасны жижиг хайч, бор өнгийн соруул мэт зүйл зэргийг хураан авчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.