У.ХҮРЭЛСҮХИЙН ТӨРСӨН ЭГЧИЙН ХҮҮ ШШГЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДОВ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо  хийсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, генерал Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг сүүлийн үед хорих ангийн асуудлууд болон оргосон нас барсан ялтнуудтай холбоотой асуудлаар салбарын яамнаас нь шалгаж эхэлсэн талаар мэдээлж байсан. Тэгвэл түүнийг албан ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр чөлөөлж,  ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанааг томилжээ.  

О.Амарсанаа нь хэдийгээр  цагдаагийн байгууллагын мэргэжсэн албан хаагч гэлээ ч  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүүгийн хувьд сүүлийн үед томоохон албан тушаалд томилогддог болсон гэж  салбарынхан нь ярилцдаг билээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=