МАНАЙ УЛСАД ЖИЛД 400 ЭРЧҮҮД АМИА ХОРЛОЖ БАЙНА

Саяхан хийсэн судалгааны дүнгээр эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр бага байна. Гэтэл 10-20 жилийн өмнө эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс тийм ч хол зөрүүтэй байгаагүй 2-3 жилийн л зөрүүтэй байсан аж. Хэдийгээр орчин цагт эрүүл мэндийн дэвшилтэт үйлчилгээ, эмчилгээ хөгжиж байгаа боловч үүнийг түлхүү эмэгтэйчүүд хүртэж, эрүүл мэнддээ анхаарч, элдэв төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг нь судалгаанаас харагддаг. Харин эрэгтэйчүүд цаг тухай бүрт нь эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй. Үүнээсээ болоод өвчний үе шат нь хүндэрсэн, хожуу үедээ эрүүл мэндийн байгууллагад ханддаг нь маш том алдаа болж байгааг судалгаанд өгүүлсэн байна.
» дэлгэрэнгүй


МОНГОЛЫН АНХНЫ МИССЭЭР Ж.ДЭЛГЭРМАА ГЭХ БҮСГҮЙ ШАЛГАРЧ БАЙЖЭЭ

Хэдийгээр дэлхий нийтэд сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг болоод 80 гаруй жил өнгөрч байгаа хэдий ч манай улсын хувьд ердөө 30 орчим жилийн түүхтэй. Хамгийн анх 1989 онд сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, анхны миссээр Г.Биндэръяа
» дэлгэрэнгүй


МАЗААЛАЙГ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН БОЛГОНО

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Монгол орны нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж өнгөрлөө. Уг хуралдаанаар ирэх дөрвөн жилд мазаалайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг
» дэлгэрэнгүй


СЭРГЭЭШ ИЛЭРСЭН БӨХ Б СОРЬЦОО ШИНЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Үндэсний их баяр наадамд барилдсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Харин энэ жил 32 бөхөөс шинжилгээ авснаас нэг бөхөд сэргээш илэрсэн хэмээн Бөхийн салбар комиссоос мэдээлсэн ч хэн болохыг нь хараахан зарлаагүй байгаа.
» дэлгэрэнгүй


Ц.Мөнхбат: ЗАСГИЙН ГАЗАР НЬ ХУВИЙН ӨМЧ РҮҮ ХАЛДААД БАЙХ ЮМ БОЛ МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРЭХГҮЙ

Гэтэл өнөөдрийг хүртэл Бүгд найрамдах Монгол Ард Улсын есөн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэр хүчин төгөлдөр үйлчилж есөн хуулийн нэг нь Засгийн газарт эрх олгох тухай хууль юм. Энэ хуулийн хамгийн ноцтой нэг заалт нь 1-р зүйлд заасан “Бүгд найрамдах Монгол Ард Улсын нийтлэг хуулийг хэрэглэхгүй” гэсэн зохицуулалт байгаа юм. Энэ зохицуулалт нь ямар сөрөг үр дагавар бий болгож байна вэ гэвэл гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх, цаашлаад дотоодын хөрөнгө оруулагч, 1992 оны Үндсэн хуулиар хууль шүүхийн өмнө төр ч, иргэн ч тэгш байдаг энэ зарчмыг алдагдуулсан зохицуулалт нь үйлчилсэн хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа харш дагаж мөрдөх журмын тухай хуулиа хүчингүй болгоно гээд хуулиараа баталчихсан хуулийг өнөөдрийг хүртэл 30 жил хүчингүй болгоогүй. Уг нь хавсралт хуулиар хүчингүй болгосон хууль шүү дээ.
» дэлгэрэнгүй