МАЛЧДЫН ЗЭЭЛИЙГ ХОЙШЛУУЛАХААР БОЛЛОО



Монгол орны ихэнх аймгийг хамарсан их хэмжээний цас болон хүйтрэлтээс шалтгаалан малчид хэцүүдэж эхэлсэн. Хоёр өдрийн үргэлжилсэн цасан шуурганы улмаас нийтдээ нэг сая гаруй мал хорогдсон хэмээн үзэж байгаа. Иймд малчны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах санал гаргасныг Монголбанк болон арилжааны банкуудтай зөвшилцөлд хүрчээ. Ингэснээр нийт 140 мянга гаруй малчны 1,2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар болжээ.

Нийт малчны зээлийн үлдэгдлийн 48.5 хувийг Хаан банк, 51.2 хувийг Төрийн банк тус, тус бүрдүүлж байна. Сард дунджаар 83 тэрбум орчим төгрөгийн зээлийг малчид авдаг бөгөөд цагаан сар, ноолуур болон хичээл сургуулийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тухайн саруудад малчны зээлийн хэмжээ нэмэгддэг аж.  Аймгуудаар авч үзвэл Хөвсгөл, Архангай, Төв, Хэнтий аймгийн малчдын зээл дийлэнх нь байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=