УУХ-ИЙН САЙД Ж.ГАНБААТАР ТӨРСӨН ОХИНОО ТӨСВИЙН МӨНГӨӨР ЗУГААЛУУЛАВ УУ?


Канадын Торонто хотод жил бүр зохион байгуулдаг PDAC чуулга энэ сарын эхээр болсон. Энэхүү чуулга уулзалт нь ашигт малтмалын хайгуул, олборлолттой холбоотой хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан уул уурхайн салбарын тэргүүлэх арга хэмжээ юм. 1932 онд анх эхэлснээс хойш цар хүрээ, нөлөөллийн хувьд өссөөр өдгөө 1100 гаруй оролцогч, 700 гаруй илтгэгч оролцож байгаа дэлхийн эрдэс баялгийн салбарынхны хамгийн том уулзалт юм. Энэ жил манай улсыг төлөөлж, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцжээ. Гэвч Ж.Ганбаатар охиноо тус арга хэмжээнд оролцуулсан хэмээн олны хэл амны бай болоод байна. Охин Г.Хүслэн нь Уул уурхайн яаманд ажилладаггүй боловч ямар шугамаар энэхүү арга хэмжээнд оролцсон эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар Ж.Ганбаатар тодорхой хариу тайлбар өгөхгүй байгаа бөгөөд Монголын багийнхантай хамт байсан гэдгийг эх сурвалж баталж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=