ПАРИСЫН ОЛИМПИЙН НЭЭЛТ УСАН ДЭЭР БОЛНО


Парис 2024 олимпын наадмын нээлтийн ёслол маш гайхалтай өвөрмөц байх нь тодорхой болоод байна. Өмнө нь 1900 онд Парис хотноо дэлхийн зуны II олимп зохиогдож байсан түүхтэй ч энэ удаагийн зуны XXXIII олимп нь дэлхий дахинаа тэсрэлт хийх нь тодорхой байна. Энэхүү зуны XXXIII их наадам нь 2024 оны 7 сарын 26-наас 8 дугаар сарын 11 хүртэл зохиогдох ба урьд өмнө олимпийн наадмын нээлтийн ёслол усан дээр зохиогдож байсан түүх байхгүй. Иймд энэ удаагийн Парис-2024 олимпийн нээлт өвөрмөц шийдэл болж байгаа ба цэнгэлдэх хүрээлэнд хийгддэг байсан уламжлалт нээлтүүдээс эрс өвөрмөц байх нь ойлгомжтой юм.
Гадаа орчинд зохион байгуулагдаж байгаа болохоор бүх хүн үзэх боломжтойгоос гадна үнэ төлбөргүй энэ бүх гайхамшигтай үзүүлбэрийг үзэж байгаа гэдгээрээ давтагдаж байгаагүй онцлогтой юм. Дор хаяж 600.000 хүн үзэж сонирхох ба цэнгэлдэх хүрээлэнд зохиогддог байсан олимпын нээлтийн үзэгчдийн тооноос 10 дахин их тоо гэнэ.



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=