ОСОЛ ГАРГАСАН ХОЁР ЖОЛООЧИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ УУ?


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав"-ын уулзварт хийн түлш тээвэрлэж явсан том оврын автомашин Patrol маркийн машинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон аймшигт осол гарсан. Тэгвэл уг хэрэгт гарах нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн үзэж, "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж, Nissan Patrol-ийн жолооч Э.Мөнхнаран нарыг мөрдөн шалгаж эхэлжээ. Ослын улмаас онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж, олон арван иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод байгаа юм. Иймд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хэмээн үзэж,  БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын захирал Э.Мөнхнаран, "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж нарыг 48 цагийн хугацаатай саатуулсан билээ.  Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболдын хэлснээр,  "Одоогийн байдлаар хоёр жолоочийг хоёуланг нь сэжигтнээр татаж хорьсон. Буруутай этгээд эцэст нь бүх төлбөрийг төлж барагдуулна" гэсэн юм. Тэднийг саатуулах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэх талаар  ямар нэгэн шийдвэр хараахан гараагүй байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=