ГАДААД УЛСАД БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙН САНАЛЫГ ДӨРВӨН ӨДӨР АВАХААР БОЛЖЭЭ


Энэ жил УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа саналыг дөрвөн өдрийн турш авахаар шийдвэрлэжээ. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт санал авах байр буюу сонгуулийн салбар комиссыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдөр байгуулах бөгөөд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэд ирэх тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн зургадугаар сарын 14-ний өдрийг дуустал өөрийн байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газарт утас, цахим, шуудан, факсаар эсвэл биечлэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ. Ингэж бүртгүүлснээр гадаад улсад байгаа сонгогчдын саналаа өгөх эрх нь үүсэх юм. Салбар комисс санал авах байрын хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлж,  өөрийн улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэж, бүртгэлийг төв комистоо хүргүүлнэ.  Өмнөх сонгуулийн хуулиудад гадаадад байгаа иргэдээс хоёр өдөрт санал авдаг байсан. Энэ нь  тухайн байгаа улсын цагийн бүс, хол ойроос шалтгаалаад иргэдийн ирц тааруу байсан гэж үзэж байгаа учраас санал авах өдрийг дөрөв хүртэл өдөр болгож уртасгасан байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=