Э.ЦЭНДБААТАРЫН ХҮСЭЛТИЙГ БОКСЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨР ШИЙДНЭ


Монгол Улсын гавьяат тамирчин, боксчин Э.Цэндбаатар сүүлийн жилүүдэд АНУ-д мэргэжлийн боксын спортод хүч үзэж байгаа билээ. Тэрээр өдгөө нэг ч ялагдалгүй явж байгаа бөгөөд дараагийн тоглолт нь ирэх 10 дугаар сард болно. Харин түүний хувьд 2024 оны Парисын олимпт оролцох хүсэлтэй байгаагаа Монголын боксын холбоонд хандаж гаргаад байгаа. Э.Цэндбаатар захидалдаа олимпийн наадмын эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн.  Харин энэ асуудлыг  Монголын боксын холбооноос Удирдах зөвлөлөөрөө хуралдаж, шийдвэрээ гаргах юм байна. Гэхдээ гавьяат тамирчин Э.Цэндбаатар Боксын холбоонд хандаж, хүсэлт гаргасан байсныг Боксын холбооныхон олон нийтийн сүлжээнээс олж харсан аж. Түүнийг албан ёсоор хүсэлтээ ирүүлбэл Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж шийдвэрээ гаргах болно гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба ярилаа.



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=