ДҮНЖИНГАРАВЫН УУЛЗВАРТ БОЛСОН ОСЛЫН ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ БАЙНА


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу "Дүнжингарав" худалдааны төв орчимд өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ний шөнө аймшигт осол болсон. Хийн түлш тээвэрлэж явсан машин хөдөлгөөнд оролцож байсан машинтай мөргөлдсөний улмаас ихээхэн хэмжээний хий асгарч, улмаар богино хугацаанд асар хүчтэй дэлбэрэлт болсон билээ. Өнөөдрийн байдлаар, энэхүү ослын улмаас 7 хүн амь насаа алдсан бол 60 гаруй айл өрх орон гэртээ амьдрах боломжгүй болж, түр хугацаанд шилжин амьдарч байгаа юм. Энэхүү хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж дууссан бөгөөд одоогоор хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээж байна. Хэргийн газарт зорчиж явсан хийн түлш тээвэрлэж явсан автомашин техникийн бүрэн бүтэн байдал, стандарыг хэрхэн мөрдөж байсан, ямар учраас их хэмжээний хийн түлш алдагдах болсон шалтгаан гэх мэт нарийн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчид эцэслэн гаргах юм байна.  Мөн дэлбэрэлтэд өртсөн  орон сууцны ашиглалт, галын улмаас уян хатан чанар алдагдсан эсэх дээр Барилга хот байгуулалтын яамны холбогдох албаныхан мэргэжлийн хүмүүстэй хамтран шалгаж дуусчээ. Харин үргэлжлүүлэн ШУТИС-ийн лабораторид орон сууцны төмөр, бетоны болон бусад хийц бүтээцийн шинжилгээг хийж байгаа аж. Эдгээр хөндлөнгийн дүгнэлтүүд гарсны дараа хэргийг шүүхэд шилжүүлэх гэнэ.



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=