МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ НӨӨЦӨӨ ШАВХЖЭЭ



Арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар Монгол Улсад 95 мянган тонн дизель түлш орж ирсний долоон мянга орчим тонныг БНХАУ-аас, үлдсэнийг ОХУ-аас авчээ. Сүүлийн 21 хоногийн хугацаанд нэг ч тонн АИ-92 бензин болон дизель түлш ОХУ-аас хилээр орж ирээгүй байна. Ийм учраас бүх нөөцөө шавхсан тул нийслэл болон зарим орон нутагт шатахууны хомсдолтой байгааг өнөөдөр Уул уурхайн хөгжлийн сайд Ж.Ганбаатар нотоллоо. 

Шатахууны хомсдолыг хэвийн болгохоор өнгөрсөн  долоо хоногт БНХАУ руу дизель түлш авах томоохон хэмжээний захиалга өгсөн боловч 4-5 хоногийн дараа орж ирэх юм байна. Манай улсын зүгээс боломжтой бол  БНХАУ-аас импортолж буй шатахууны хэмжээг нэмэхийг санал болгожээ.  Хятадаас шатахууныг хангалттай хэмжээгээр импортолж байгаа болохоор нийлүүлэлт хэвийн болох хүлээлттэй байна гэж тэрээр онцолсон ч бодит байдал дээрээ нийлүүлэлт удаашралтай байгааг шатахуун импортлогчид хэлж байна. Хэдийгээр зарим ШТС-ууд нэг машинд өгөх бензиний хэмжээг тогтоож түр зуур аргалж байгаа юм. Харин нөхцөл байдал хэдийд тогтворжиж, нийлүүлэлт хэвийн болох нь тодорхойгүй байгаа тул нэг хэсэгтээ шатахууны хомсдол үргэлжлэх бололтой.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=