ЦАНА ЧАРГАНААС УНАЖ БЭРТЭЖ ГЭМТЭХ НЬ ИХЭСЧ БАЙНА


Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдүүдээ  агаар салхинд гарах нь нэмэгджээ. Харамсалтай нь нэг өдрийн салхинд гарах нь нэг насны зовлонд унагаж болзошгүй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Сүүлийн үед цана, чарганаас унаж бэртэж гэмтсэн тохиолдол ихээр нэмэгдэж байгаа бөгөөд ганц өдрийн дотор  100 гаруй гэмтэл бэртэл бүртгэгдэж байгааг ГССҮТ-өөс мэдээллээ. Иймд цана, чарга болон мөсөн гулгуур дээр хүүхдээ тоглуулахдаа асран хамгаалагч нь заавал дагалдах эсвэл аюулгүй байдлыг сайтар хангаж, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=