Л.ГҮНДАЛАЙ ЭХНЭРТЭЭ НАМАА БЭЛЭГЛЭВ



Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр Ард түмний хүч намыг улсын бүртгэлд бүртгэжээ. Энэ намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн эхнэр Л.Аззаяа ажилладаг.  Ард түмний хүч нам өмнө нь Ард түмнээ хайрлая нэртэй байсан бөгөөд үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай байсан юм. Тэрээр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээснээр, өөрийнхөө намаа эхнэртээ бэлэглэсэн байдаг. Улмаар эхнэрээ намын дарга болгож, ийнхүү өнөөдөр Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүллээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=