ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧ ОНЦ ТЭЭВЭРЧИН БАЙЖЭЭ


Энэ сарын  24-ний 01.07 минутанд  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар дээр хийн түлш тээвэрлэж явсан машин, Ниссан патрол загварын машинтай мөргөлдсөний улмаас ихээхэн хэмжээний хий асгарч, улмаар аймшигт осол гарсан билээ. Одоогоор хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд ослын газарт ажиллаж байсан  3 гал сөнөөгч нас барсан бол 18 хүн Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн 58 айлын орон сууцанд галд ихээхэн хэмжээгээр өртсөн учир  айлуудыг нь нүүлгэн шилжүүлж, зочид буудалд түр хугацаагаар байрлуулаад байгаа юм. Энэхүү ослын талаар "Дашваанжил" ХХК-иас мэдээлэл хийсэн бөгөөд тус компанийн захирал Н.Баатаржавын хэлснээр, тус ачааг тээвэрлэж явсан жолооч нь 1984 оноос том тэрэг барьсан туршлагатай, "Онц тээвэрчин" аж. 2019 оноос тус компанид ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн өдөр 22,00 цагаас хойш аюултай ачаа тээвэрлэх  журмын дагуу олон улсын стандарт шаардлага хангасан техникээр тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн маршрутын дагуу явж байсан аж. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=