ПАРИС-2024 ОЛИМПИЙН ТАМИРЧИД ЭЙФЕЛИЙН ЦАМХАГИЙН ТӨМРӨӨР ХИЙСЭН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ



Парисын Олимп энэ зуны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ны өдрүүдэд, паралимп наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны өдрүүдэд болно.  Паралимпын наадмыг зохион байгуулагчид медалийн загвараа танилцуулсан бөгөөд медаль бүрт Францын нийслэл Парис хотын бэлгэдэл болсон Эйфелийн цамхагийн төмөр хэлтэрхийг оруулж өгсөн байна. Тэд үүнийгээ "Медаль авсан тамирчин бүр гэртээ Эйфелийн цамхагийг аваачна гэсэн үг" хэмээн хошигножээ.



"Парис-2024" наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстангуэтийн хэлснээр, медалиудыг өвөрмөц, ер бусын болгох хүсэл эрмэлзлээс үүдэн ийм загвартайгаар бүтээжээ. Медалийн загварыг Францын тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн Chaumet ордон гаргасан байна.




Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=