ПАРИС-2024 ЗУНЫ ОЛИМП ЭХЛЭХЭД 200 ХОНОГ ҮЛДЛЭЭ


Дэлхийн хүн төрөлхтөнийг нэгэн тугийн дор нэгтгэж чаддаг хамгийн том эв санааны наадам бол олимп байдаг. Зуны олимпийн  XXXIII  наадам 2024 оны наймдугаар сарын 02-18-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотод болно.  Уг наадмыг зохион явуулах албан ёсны хүсэлтээ хотууд 2015 онд гаргаж эхэлсэн бөгөөд анх хүсэлт гаргасан таван хотоос Ром, Хамбург, Будапешт хотууд нэрээ татаж, Парис, Лос-Анжелес хотууд үлдсэн бөгөөд 2017 оны 9 сарын 13-нд Перугийн Лима хотод болсон Олон Улсын Олимпын Хорооны 131-р чуулганаар тус олимпыг Парист зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Мөн уг чуулганаар Лос Анжелес хотод дараагийн 2028 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийг өгсөн юм.
Парис хотод өмнө нь 1900 болон 1924 онд зуны Олимпийн наадам болж байсан бөгөөд 100 жилийн дараа дахин олимпийн эрх авч байгаагаараа ихээхэн онцлог болж байгаа билээ. Ийнхүү хүн төрөлхтөнийг нэгтгэж чаддаг их спортын наадам эхлэхэд 200 хоног үлдээд байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=