УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 441-р нээлттэй хорих ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцжээ. Тэрээр хорих ангид эрх нь зөрчигдөж буй гэх иргэн Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн газар дээр нь хяналт шалгалт хийж, тайлагнах үүргийг холбогдох хүмүүст даалгасан юм. Уг асуудлаар удаа дараа холбогдох албан тушаалтнуудад сануулж, хүний эрхийн зөрчил гаргасан эсэхийг нягтлахыг анхааруулж байсан. Харин тэрээр өнөөдөр өөрийн биеэр Д.Мөнх-Эрдэнийн хоригдож буй 441 дүгээр ангид ажиллаж, түүнийг гаргасан гомдлын талаар ярилцсан байна. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтынхаа дараа "Хууль засагладаг оронд хэн ч хэлмэгдэх ёсгүй учир газар дээр нь нотлох баримтыг шинжлэн судалж, үнэн зөв дүгнэлт хийхээр ажиллана" гэж хэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.