УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД ӨВӨРМОНГОЛД БАРИЛДАНА



Өнгөрсөн жилийн сар шинийн барилдааны дараа авсан сорьцоос допинг илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцох МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жил, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хассан билээ. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав "Сар шинийн барилдааны дараа авсан сорьцоос допинг илэрсэн бөхчүүдээс гурван бөхөөс допинг илэрсэн. Допингийн үндэсний дүрэм батлагдахаас өмнө нь Үндэсний баяр наадмын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулдаг байсан. Харин Допингийн үндэсний дүрмээр батлагдсанаар допингийн асуудлыг үүгээр зохицуулж байгаа. Энэ дагуу допинг илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцсон. Э.Оюунболд Арслан өнөөг хүртэл энэ талаараа тайлбар, мэдүүлэг өгөөгүй. Харин Харцага Ц.Мөнхбаяр, Арслан Б.Өсөхбаяр нар ханиад хатгаа хүртсэн тул эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн хэмээн гэм буруугаа хүлээж, эмчийн бичгээ өгсөн" гэлээ.  Тэгвэл найман жил Монгол Улсын үндэсний бөхийн бүх тэмцээнд барилдах эрхээ хасуулсан Улсын арслан Э.Оюунболд Өвөрмонголд очиж барилдахаар болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=