“Автомашингүй өдөр” болно

Дэлхий даяар жил бүр “Автомашингүй өдөр” тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Улаанбаатар–Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнтэй хамтруулан 2015 оны 6 дугаар 6-ны өдөр Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, МУЗН, МЗХ, НЗДТГ болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

» дэлгэрэнгүй


Ажлын хэсэг гэрээнүүдийн англи эхийг шалгаж үзэх ёстой гэж үзэв

Улсын Их Хурлын Ажлын хэсгээс Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, тогтоолын төсөлтэй холбоотой бусад яамдаас өгсөн санал зэрэг материалууд, тогтоолын хувийн хэрэгтэй танилцах хүсэлт хүргүүлсэн байна.

» дэлгэрэнгүй


Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна

Зургадугаар сарын 1-ний даваа гарагт бүх нийтээр амарна. Тодруулбал Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Хүүхдийн баяр”-ын өдрийг нийтээр тэмдэглэх баяр гэж үзсэн билээ.

» дэлгэрэнгүй


Монголын нийт ард түмэнд хандсан уриалга гаргалаа

Жил бүрийн зуны эхэн сарын шинийн найман буюу Бурхан багш тойн хуврага болсон эл өдрийг “ЭЕ ЭВ”-ийн өдөр болгон тэмдэглэж заншицгаая.

» дэлгэрэнгүй


Зуслангийн бүсээс 1494,4 тонн хог түүлээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу төвийн дүүргүүд дээр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг энэ сарын сарын 23 - ны өдөр буюу Бямба гаригт зохион байгуулав.

» дэлгэрэнгүй