ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН НЭРИЙГ БАРЬДАГ ГАНБОЛДЫН БАТХҮҮ ХЭМЭЭХ АЮУЛТАЙ ЛУЙВАРЧИН ТОДРОН ГАРЧЭЭ!!

Сүүлийн үeд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрийг барьдаг Ганболдын Батхүү хэмээх аюултай луйварчин тодроод байна. Энэ этгээд 1987 онд төрсөн, гуч гаруйхан настай мөртлөө хэдийнэ муу санаа суучихсан, яг л шоронгийн догширсон этгээд аятай бусдыг рeкeтлэн дарамталж мөнгө салгадаг, луйварддаг, хэн нэгнийг эрээ цээргүй гүтгэж ажил үйлсийг нь харлуулж явдаг нэгэн болж хувирчээ. Энэ удаад тэрбээр Б.Лхагвасүрэн буюу "Уран ган" компанийг луйвардан залилж нийтдээ 170 сая төгрөгөөр хохироогоод байна. Энэ асуудал анх яаж үүссэн бэ? гэвэл Г.Батхүү нь Б.Лхагвасүрэнд хандаж: "Б гэдэг хүн таныг захиалгаар зодуулах талаар ярьж байна. Энэ хүн манай найз Бабуу бид хоёрт захиалга өгсөн. Таныг зодоод өгөөч, тэгэх юм бол Зайсангийн "Хан Түшээ" хотхоноос 50 ширхэг байр өгнө гэж амласан. Энэ асуудлыг би аргалж өгч чадна" гэсэн байна. Тэгээд үүнийгээ улам баттай болгож "Ингэхэд та зодуулах хүн байвал надад хандаж болно шүү. Би рeкeт хийж дарамталж чадна. Надад эрүүгийнхэн ч байна. Эвгүй гарууд байвал надад хэлээрэй.
» дэлгэрэнгүй


ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН СЭТГҮҮЛЧ АЖЛААСАА ХАЛАГДЖЭЭ

Оросын нэгдүгээр сувгийн редактор, сэтгүүлч Мария Овсянникова өнгөрөгч даваа гаригт /2022.03.14/-т шууд нэвтрүүлгийн үеэр "Дайн болохгүй. Дайныг зогсоо. Тэд энд худлаа ярьж байгаа, суртал ухуулгад бүү итгээрэй" гэж бичсэн лоозон барин гарч ирсэн нь орон даяар таван секунд орчим цацагдсан юм.
» дэлгэрэнгүй


УКРАИНААС 3,2 САЯ ХҮН ГАДААД УЛС РУУ ДҮРВЭЖЭЭ

НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газрын хамгийн сүүлийн мэдээллээр, “ОХУ Украин улс цэрэг зэвсгийн хчүээр довтолсон хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украинд 816 энгийн иргэн, үүний 59 нь хүүхэд нас барж, 1333 хүн, түүний дотор 74 хүүхэд шархадсан байна” гэж мэдээлжээ. Харин тэдний дотор Донбасст 222 хүн нас барж, 681 хүн шархадсан байна. Мөн байлдааны ажиллагаанаас болж зарим газраас мэдээлэл авч чадаагүй тул, бодит тоо хамаагүй их байж болзошгүй гэнэ. Хоёрдугаар сарын 24-нөөс хойш
» дэлгэрэнгүй


НОЦТОЙ ОСЛООС БОЛЖ НЭГ ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЛЭЭ

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд "Эрчим хүч" -ний гудамж "Хөсөг Трейд" компани руу явах замд өнөөдөр өглөө 09 цагийн орчимд /2022.03.19/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, өглөөний 09:20 цагт "Хьюндай Аэро Сити" маркийн зорчигч тээврийн автобус "Тоёота Камри" маркийн автомашины араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж, "Хьюндай Старекс" маркийн автомашиныг мөргөжээ.
» дэлгэрэнгүй


П.ЦЭНГҮҮН: ПУТИН ЯЛАГДСАН

Хойд хөрш маань ийм хүнд байдалд орж байхад галзуурсан удирдлагыг нь дагах уу, эсхүл жирийн иргэдийг нь бодох уу гэдэг маш чухал. Орос орон, Оросын жирийн иргэдийг бодвол яавч Путинг дэмжихгүй, дайны эсрэг байр суурьтай байх ёстой. Гэвч манай төрийнхөн Оростой адил авлигад идэгдсэн тул худал хуурмаг мэдээлэлд автагдсан хэдэн дарга нар нь хоосон вакумд орчихсон
» дэлгэрэнгүй