Х.БАТТУЛГА АН-ААР ОВОГЛОХ ЁС СУРТАХУУНГҮЙ ЭТГЭЭД‼️‼️

Ардчилсан намын даргын сунгааны асуудлаар Нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тодорхой хүмүүс намын даргын сунгаа гэгчийг зарлаж, гишүүдийг төөрөгдүүлэх зүйл хийж эхэллээ. АН-ын нэрийг барьсан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа мэдэгдэж байна.
» дэлгэрэнгүй


Д.СОСОРБАРАМ: Х.БАТТУЛГА АА, ЧИ НАМ БАЙТУГАЙ ЭНЭ УЛСЫГ САМАРСАН

Хоёр даргатай болж, хоорондоо тэрсэлдэх болсон О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг зарлажээ. Энэхүү намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАН-ын даргын зөвлөх Х.Баттулга бүртгүүлсэн байна. Дотоод сонгуулийг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулагдах аж.
» дэлгэрэнгүй


ХАРЬКОВ ХОТООС МАНАЙ ОЮУТНУУД БҮГД ЭСЭН МЭНД ГАРЧ ЧАДЖЭЭ

Украины Харьков хотоос манай улсын 19 иргэн, тэдний гэр бүлийн дөрөв, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суусан байна. Харьков хотоос Львов хот хүртэл 1,018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1,100 орчим км амаргүй замыг туулаад аюулгүй газарт хүрэх аж.
» дэлгэрэнгүй


УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН, Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАРТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудал өнгөрсөн оноос эхлэн олон нийтэд ил болсон. Харин Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны
» дэлгэрэнгүй


С.ЭРДЭНЭ: Х.БАТТУЛГА АРДЧИЛЛЫН ХАЙРЫГ ДААГААГҮЙ

Монголын Ардчилсан холбооны зөвлөгөөн өнөөдөр болж байна. Уг зөвлөгөөнд 21 аймгаас хүрэлцэн ирсэн гишүүд, МоАХ-г үүсгэн байгуулсан гишүүд, дэмжигчид цуглаад байна. Уг зөвлөгөөнөөр МоАХ-д тулгамдаад буй асуудлыг хэлэлцэж, МоАХ-ын тавдугаар их хурлыг зохион байгуулах эсэхийг шийдвэрлэх юм.
» дэлгэрэнгүй