Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчдийн баг Энэтхэгт 12 дугаар сарын 1-ний өдрөөс дөрвөн хоногийн айлчлал хийж, айлчлалын хөтөлбөрийн дагуу Бурхан Буддагийн дурсгалт газрыг үзэж сонирхохоор тусгай нисэх онгоцоор Бодь Гаяад хүрэлцэн ирсэн юм. Ийнхүү хоёр өдөр айлчлах хугацаандаа төлөөлөгчид Монголын хийд, Буддагийн гэгээрэлд хүрэхийнхээ өмнө долоон жил бясалгаж байсан газарт зочилсон байна. Мөн Бодь Гаяагаас явахынхаа өмнө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Махабоди сүмд зочилж, Бодь модны дор залбирсан байна. Энэтхэгийн Бихар мужийн Бодь Гаяа хотод хэд хоногийн өмнө зочилсон Монголын 23 төлөөлөгчийн нэгээс “COVID-19” халдвар илэрчээ. Тийнхүү халдвар илэрсэн төлөөлөгчийг Бодьгаяад тусгаарлаж, түүнтэй ойр байсан Энэтхэгийн 20 иргэнийг шинжилгээнд хамруулсан байна. “Халдвар илэрсэн эрэгтэйд шинж тэмдэг илрээгүй, түүнээс давтан шинжилгээ авахаар төлөвлөж байна. Одоогоор тэрбээр тусгаарлалтад байгаа бөгөөд тэндээ 10 хоног байрлана” гэж Бодьгаяа сүмийн менежментийн хорооны дарга Абхишек Кумар Сингх мэдээлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.