ГУРВАНТЭС СУМЫН ЗАСАГ ДАРГА О.БАТТОГТОХ ОЮУТНУУДЫН ДЭЭРЭЭС МӨНГӨ ШИДЭЖ БАЯРХЖЭЭ



Өмнөговь аймгийн МАН-аас сонгогдсон Засаг дарга нараас үе үе хүн цочмоор үйлдлүүд гардаг. Ямар ч удирдах албан тушаалтнаас гарамгүй гаж үйлдлүүд хийдэг нөхөд ч цөөнгүй. Гэвч аймгийн удирдлагууд нь нам нэгтнүүдээ хамгаалсаар өнөөдрийг хүрчээ. Хэрвээ шударга төртэй, ёс зүйтэй орон байсан бол тэд аль хэдийнэ албан тушаалаасаа бууж, авлига албан тушаалын хэргээр  эдлээд сууж байх байлаа. Гэтэл манай улсад  шийтгэл хүлээх нь байтугай сонгуульд нэр дэвшээд явж байх нь хачирхалтай. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох өдгөө орон нутгийн сонгуульд дэвшиж яваа. Харин түүнийг сумынхан нь сонгуульд нэр дэвших ёс зүйгүй хэмээн ярьж сууна. Тэрээр өнгөрсөн шинэ жилийн баяраар нутгийнхаа оюутнуудын дээрээс мөнгө цацаж баярхаж буйг энэхүү бичлэгээс та харж байна. Хичнээн оюутан залууст мөнгө төгрөг хэрэгтэй ч гар дээр нь таван төгрөг тавьчихаж чадахгүй, эрх мэдлээ бусдад гайхуулж, Монгол Улсын мөнгөн дэвсгэртийг чихрийн цаас шиг шидэлж буй нь  төрийн албан хаагч хүнд байх ёсгүй бүдүүлэг авир юм. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=