ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Х.СУГИР УУРХАЙЧДЫГ ГҮТГЭСЭН НЬ ТОГТООГДЛОО


Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвгэрст орших орон нутгийн өмчит  "Тавантолгой" ХК-ийг сүүлийн дөрвөн жил улс төрийн зорилгоор үйл ажиллагааг нь саатуулах, үе үеийн уурхайчдын алдар нэрийг гутаан доромжилсон үйлдлүүд хэрээс хэтэрсэн. Худалч, хулгайч нэр зүүсэн уурхайчид "Улс төржилтөөс уурхайгаа аваръя” хэмээн дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж үнэн мөнийг ойлгуулах гэж чадлаараа тэмцсээр ирсэн.  Гэвч Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир өөрийн албан тушаалаа ашиглан олон нийтийн хурал цуглаан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд уурхайчдыг гүтгэн доромжилсоор ирсэн тул уурхайчид нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр ИТХ-ын дарга Х.Сугир нь "Тавантолгой" ХК болон уурхайчдын нэр хүндийг гутаасан худал гүтгэлэг тараасан нь тогтоогдлоо. Иймээс компани болон уурхайчдын нэр хүндийг сэргээж, худал мэдээлэл тараасан бүх сувгуудаар уучлал гуйх шүүхийн шийдвэр гарлаа. Удаан хугацаанд гүтгэлэг доромжлолын золиос болж, олон удаагийн хяналт шалгалтаар орж, үйл ажиллагаагаа зогсоож хүртэл шалгуулж байсан уурхайчид шүүхийн шийдвэр үнэн зөв гарсанд баяртай байна.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=