ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ НЭЭГДЛЭЭ


ӨМӨЗО-ны Үхай хотод байрлах Гандир уулын экологи үзэмжийн төв барилга болох Чингис хааны музейн барилгын ажил шувтаргадаа орж энэ сараас эхлэн  туршилтаар  ажиллуулах юм байна.


Чингис хааны музейд одоогийн байдлаар 600 сая юаний хөрөнгө оруулаад байгаа бөгөөд 1-6 давхрын ажлын 90 хувь нь дуусжээ. Дараагийн ээлжид гэрэлтүүлэг, дагалт зүйл, засал чимэглэл зэргийг хийвэл олон нийтэд нээлттэй үйлчилж болно. 

Музейн 1-3 давхарт хөшөө болон өлгөдөг хивсээр голлож, 4 -5 давхарт Чингис хааны амьдарч байсан баг үеийн дайн байлдаан, түүхийн байдлыг тусгасан байна

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.