ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ


УИХ-ын зарим гишүүд болон Монголбанк хамтран өргөн барьсан “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн билээ. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  нэгэн ноцтой мэдээлэл хийсэн юм. Тэрээр  “Одоо байгаа 17 их наяд төгрөгийн хадгаламжийг 10 мянга орчим хүн эзэмшиж байна. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь их хадгаламжтай хүмүүсээс болж байна. Монголд зээлтэй 2.7 сая хүний эрх ашгийг бодох уу, хадгаламжтай 10 мянган хүний эрх ашгийг бодох уу гэдэг асуудал” гэв.  УИХ-ын 76 гишүүний 25 хувь нь 200 саяас дээш хадгаламжтай хүмүүс байна. Тэдний 10 нь тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай бол 1.5 тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай найман хүн байна.


Уг жагсаалтыг УИХ-ын гишүүн “Оргилын” хэмээх Ж.Ганбаатар 25 тэрбумын хадгаламжаар тэргүүлж, шинээр сонгогдсон “Сөүл”-ийн Д.Өнөрболор хатагтай 7,6 тэрбумаар удаалж, хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 6 тэрбумын хадгаламжаар эхний гуравт жагссан байна.

Б.Дэлгэрсайхан 4.1 тэрбум, Ц.Анандбазар 2.7 тэрбум, С.Батболд 2 тэрбум, У.Хүрэлсүх 1.7 тэрбум, Н.Учрал 1.5 тэрбум, Ш.Адьшаа 1.2 тэрбум, А.Адъяасүрэн 700 сая, Н.Энхболд 554.5 сая, Ч.Хүрэлбаатар 550.8 сая, Ц.Цэрэнпунцаг 499.0 сая, Д.Сарангэрэл 489.9 сая, М.Оюунчимэг 464.3 сая, Б.Чойжилсүрэн 324.3 сая, Х.Баделхан 282 сая, Х.Болорчулуун 240.9 сая төгрөгийн хадгаламжтай гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=