ВЬЕТНАМЫН ДАЙНЫ ҮЕЭР ХО ШИН МИНД ХОНЬ ХҮРГЭЛЦСЭН МОНГОЛ ЦЭРЭГ


Хөвсгөл аймгийн Мөрөн суманд аж төрдөг Дононгийн Жамъян өдгөө 74 настай. Тэрбээр хугацаат цэргийн алба хааж байхдаа 1961 онд хилийн дээс алхжээ. Оргож боссон гэж бүү бодоорой! Өнөөгийн хэллэгээр сайн санааны тусламж, бүр албархуу хэлбэл энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж, Вьетнам оронд очсон ховор түүхийг өвгөн цэрэг хадгалж яваа нь нэн сонин. Д.Жамъян 1960 онд цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 078 дугаар ангид алба хааж байхдаа Буянт-Ухаад нисэх буудлын барилгад ажиллаж байжээ. “Манай ангийн захирагч, эх оронч Баадай хэмээн алдаршсан хурандаа байлаа. Баруун гарын дөрвөн хуруу нь дайсны суманд өртөн таслагдсан тэр баатар эр энх цагийн бүтээн байгуулалтад ч баатарлаг зүтгэл гаргасан, аргагүй эх оронч хүн байсан” гэдгийг өвгөн цэрэг Д.Жамъян тодотгож байв. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд аж төрдөг Дононгийн Жамъян өдгөө 74 настай. Тэрбээр хугацаат цэргийн алба хааж байхдаа 1961 онд хилийн дээс алхжээ. Оргож боссон гэж бүү бодоорой! Өнөөгийн хэллэгээр сайн санааны тусламж, бүр албархуу хэлбэл энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж, Вьетнам оронд очсон ховор түүхийг өвгөн цэрэг хадгалж яваа нь нэн сонин. Д.Жамъян 1960 онд цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 078 дугаар ангид алба хааж байхдаа Буянт-Ухаад нисэх буудлын барилгад ажиллаж байжээ. “Манай ангийн захирагч, эх оронч Баадай хэмээн алдаршсан хурандаа байлаа. Баруун гарын дөрвөн хуруу нь дайсны суманд өртөн таслагдсан тэр баатар эр энх цагийн бүтээн байгуулалтад ч баатарлаг зүтгэл гаргасан, аргагүй эх оронч хүн байсан” гэдгийг өвгөн цэрэг Д.Жамъян тодотгож байв. Баадай хурандаа дарга нартай дотогш ороод, хэсэг хугацаа өнгөрсний дараа эргэж ирээд “За та нар одоо анги ангидаа буцна. Харин маргааш эх орныхоо даалгаврыг биелүүлж, манай ах дүүгийн найрамдалт Вьетнам орныг зорих боллоо” гэснээр энд ирсний учир тайлагдахад сэтгэл минь онгойн цэлмэж, тэр шөнөдөө л гэр орон, аав, ээждээ баяртай мэдээ дуулгасан захидал бичин илгээж билээ. Маргааш нь буюу 1961 оны 10 дугаар сарын 16-нд бид Төв аймгийн Баян сумын нутаг дахь төмөр замын зөрлөгт очиж, бэлтгэлээ базаан 30-аад вагон бүхий цуваанд 600 гаруй хонь, малын тэжээл, ундны ус, дайчдын хоол хүнс болон бусад шаардлагатай зүйлсийг ачиж алс Вьетнам орныг зорин хөдлөв. Арван цэрэг вагон дотор хонио тэжээж услана. Харин нэг цэрэг маань бидний хоол ундыг бэлтгэнэ. Манай цувааг дэд хурандаа Цэрэндорж удирдан, бүрэлдэхүүнд 11 цэрэг, хүний эмч 2, малын эмч 1 явсны дотор хошууч цолтой эмэгтэй эмч Мөнхөө гэдэг хүн оролцож явсан юм. Цуваа БНХАУ-ын нутгаар явсаар Вьетнам Улсын Пинсон хот хүрэхэд, биднийг вьетнам хүмүүс угтан авсан бөгөөд бид тэдгээр хүмүүст авч очсон хонио бүрэн бүтэн тушааж, албан ёсоор хүлээлгэн өгөв. Биднийг Ханой хотод зочлуулсан ба Номхон далайн эрэгт амрааж, сонин хачин зүйлс үзүүлсний дотор урьд нь огт хараагүй айхтар том могой, эрээн тахь, этгээд дүрстэй сармагчин, халтар хүрэн буга мэтс байсан нь санаанд тодхон үлджээ. Биднийг Ханой хотод буцаж ирсний орой монголчуудад зориулан хүндэтгэлийн зоог барьсан юм. Монголын талаас Б.Цог генерал, Ургацын комиссын дарга асан Жамъян генерал болон манай цувааныхан, Вьетнамын талаас Хо Ши Мин дарга, БХЯ-ны сайд нь байсан даа. Биднийг 1962 оны хоёрдугаар сард эх орондоо ирэхэд БХЯ-ны удирдлага хүлээн авч, өгсөн үүрэг даалгаврыг хариуцлагатай сайн биелүүлсэн хэмээн сайшааж, хугацаат цэргийн албыг бүрэн хаасанд тооцсоныг мэдэгдэв. Ийнхүү бид цэргийн албанаас хугацаанаасаа өмнө халагдан нутгийн зүг хүлгийн жолоо залсан юм гэж дурсан ярьсныг кино үйлдвэрийн ахмад ажилтан Пилзаа гуай дуулгаж, энэ бяцхан түүхийг бичүүлсэн юм. Эх орны дайны үед фронтод Монголын ард түмний бэлгийг хүргэлцэхэд цэрэг оролцоогүй бөгөөд Вьетнамын дайны үед тусламжийн цуваа буюу дээрх хонийг хүргэхэд хугацаат албаны 11 цэрэг голлох үүргийг гүйцэтгэжээ. Эдгээр цэргүүдээс өдгөө амьд сэрүүн хүмүүс бий гэж Д.Жамъяан гуай ярьсан юм. Вьетнамын дайны үед Монголын ард түмнээс өгсөн бэлэг хүмүүнлэгийн тусламж байсан бөгөөд хугацаат албаны цэргүүд хариуцлагатай үүрэг гүйцэтгэсэн анхны тохиолдол байжээ. 1980-аад оны үед Афганистаны дайнд өнчирч хоцорсон 50 шахам хүүхдийг манай улсад авч ирэн цэцэрлэгт хамруулж байсан баримт бий. Яг энэ үед цэргийн төв эмнэлгийн мэс засалч их эмч Жамбалжав (өдгөө хүний гавъяат эмч, бэлтгэл хурандаа) Афганистанд очиж, дайнд шархдагсдад эмнэлгийн тусламж үзүүлэх өргөдөл бичиж ч байсан удаатай. Эдгээр тохиолдлууд нь сайн санааны тусламж, Энхийг сахиулах ажиллагааны эхлэл гэмээр бөгөөд ийм тохиолдлуудыг нарийвчлан судалж, нийтийн сонорт хүргэх нь түүхийн үнэнд нийцнэ.

 Дэд хурандаа П.Батнайрамдал


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=