УИХ-ЫН “АМЬДАА” ГИШҮҮД


Үе үеийн парламентад ижил нэртэй амьдаануудтай байсан. Хамгийн олон нь 1996-2000 оны парламентад 4 Батбаяр нэртнүүд дөрвөн жил хамтдаа байсан. Харин энэ удаагийн парламентад ч амьдаа гишүүд цөөнгүй байна.

Хамгийн олон нь энэ дөрвөн жилийн хугацанд гурван Бат-Эрдэнэ хууль батлалцах нь. Булган аймгаас сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгаас сонгогдсон Д.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгаас сонгогдсон Б.Бат-Эрдэнэ гишүүн нар энэ парламентад овгийн үсгээрээ ялгагдах бололтой. Мөн Ганбаатар гишүүн хоёр бий. “Босоо” нэрээрээ олонд алдартай Сайнхүүгийн Ганбаатар гишүүн энэ удаа Орхон аймгаас сонгогдсон бол “Оргил”-ын Ж.Ганбаатар  гишүүн Баянгол дүүрэгтээ дахин нэр дэвшиж ялалт байгуулсан.  Тэднийг олон нийт овгийн үсгээс нь илүүтэй аль хэдийнэ “Босоо”, “Оргил” хэмээн нэрлээд эхэлжээ.


Тэгвэл энэ парламентад ижил нэртэй хоёр бүсгүй бий. Өмнөх УИХ-д Дорноговь аймгаас сонгогдож байсан, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал асан, яруу найрагч Г.Мөнхцэцэг энэ жил Дундговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон бол Сүхбаатар дүүргээс Ц.Мөнхцэцэг хэмээх бүсгүй улстөрд шинэхэн өнгө төрх болон орж ирлээ.  


Говь-Алтай аймгаас сонгогдсон Б.Энх-Амгалан гишүүн, Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүн хоёр энэ жил дахин амьдаа нэрээрээ ижилсэх нь.  





Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.