ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ СҮЛЖЭЭГЭЭР МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ЗАРЖ ЭХЭЛЖЭЭ



Хятадын худалдааны хамгийн том сүлжээ болох “ALIBABA.COM” цахим сайтаар Монгол Улсын газар нутгаас хэсэгчлэн зарах зарлал сүүлийн өдрүүдэд олноор нийтлэгдэх болсон нь анхаарал татаж эхэллээ. Учир мэдэх хүмүүс Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэн нэлээд шуугиан үүсгэж байсан. Тэгвэл хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхлэх энэ цaг үед үнэхээр Монголын газар нутаг ингээд зарагдаад эхэлж байгаа юм биш биз дээ. Цаг хугацааны хувьд ч ингэж таарч байгаа нь худалдах, худалдан авах зар тавьсан хүмүүстээ биш ердөө манай эрх баригчдад хамаг асуудал байгааг хэлээд байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан ч олонхийн хүчээр батлан гаргасны хор уршиг ердөө энэ. Биднийг өнөө маргаашийн хоолоо бодож, хөл хориогоо цуцлахыг хүлээх зуур  үндэсний аюулгүй байдал, эцэстээ тусгаар тогтнолын асуудал ноцтойгоор хөндөгдөж эхэлж байна. Тус сүлжээнд орж, Монголын газар нутгаас зарах тухай мэдээллийг нягталж үзвэл иргэний өмчлөлийн болон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хэд хэдэн зарлал нийлэгджээ. Доод үнэ 22 сая доллараас эхэлж буй газрын үнэ дээд ханш нь 1 тэрбум долларын үнэтэй байна. Хамгийн аймшигтай нь эдгээр зарын дор авах гэсэн хятад хүмүүс “Ердөө 20 гаруй сая доллар уу”, “Монголын газар нутаг ийм хямд юм уу” гэх мэтээр бичсэн байгаа юм.  Сүүлийн  30 жилийн турш үсрэнгүй хөгжсөн хятадуудад асар баяжсан билээ. Өөрийн улсдаа бизнес хийх орон зай нь бага ч мөнгөтэй хятадууд Европ, Америк тивд олон арваар нь үл хөдлөх хөрөнгө худалдаж авч баярхдаг. Харин тэдэнд Монгол улсын газар нутаг чихрийн цаас шиг л хямдхан санагдаж буй бололтой.   Гэтэл үнэн хэрэгтээ монголчууд нь өөрсдийн эзэмшилд авах ёстой 0,7 га газраа авч чадахгүй яваа өчнөөн олон хүн бий. Тэр ч байтугай нийслэлийн мэдлийн газар дууссан, дурын аймаг сумандаа газар авч болно гэсэн ч үнэндээ авахыг хүссэн газартаа очиход аль хэдийнэ эзэнтэй болсон байдаг. Мөн аймаг, орон нутгийн газрын албаныхан “Нийслэлээсээ очиж ав” хэмээн нийслэлийн харьяатай иргэдийг халгаадаггүй. Гэсэн атлаа Хятадын хамгийн том худалдааны сүлжээнд тавигдаж буй ихэнх зар нь нийслэлийн эргэн тойрон дахь газар байгаа нь хачирхалтай. Хэдийгээр хувь хүн өөрийн эзэмшлийн газрыг зарж борлуулах эрх нь нээлттэй ч эдгээр газрууд бүгд гаднын хүмүүсийн мэдэлд очвол юу л болох бол. Хэдэн жилийн өмнө Богд уулын хойд амыг тэр чигээр нь хашаалж авсан өдгөө “Кувейтийн ам” болтлоо газар усны нэрээ сольж нэрлэгдсэн газар монгол хүн гишгэх хориотой байдаг. Торонд нь орооцолдсон үхэр малыг  толгойндоо эрээн алчууртай хэдэн нөхөд гарч ирээд шууд буудаад алчихсан тухай тэр хавийн малчид халаглан ярьсан удаатай. Ийм аймшигт үйл явдал болгохгүйн төлөө эрх баригчид, хууль хяналтын байгууллагууд дээрх зарын эзэн холбогдогч нарыг олж эртхэн энэ асуудлыг цэгцлэхгүй бол тун удахгүй өвөг дээдсийнхээ ариун газрыг алдахаас өмнө ажлаа хиймээр байна.  


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=