ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХАЛ ГАРЛАА




Ховд аймгийн төвд өчигдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, хоёр иргэн хүндээр өвчилсөн тул тус аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо. Цэцэг сумаас ирсэн 27 настай иргэн биеийнх нь байдал маш хүнд, эмчлүүлж буйг албаныхан хэлэв. Тухайн иргэний нэгдүгээр хавьтал 50 гаруй, хоёрдугаар хавьтал 400 гаруй иргэн  байгаа бөгөөд холбогдох байгууллагууд тарваган тахал өвчин гарсан голомт болон тархалтыг хянаж байгаа гэнэ. 

Тухайн иргэн нь тарваганы эрхтэнийг түүхийгээр нь идсэнээс болж өвчилсөн байна. Тэрээр  найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ хамт тарваган тахлыг голомт газраас 11-үүлээ гурван тарвага агнан, хүнсэндээ хэрэглэсэн аж. Хэрвээ цаашид тарваган тахал тархах аюултай байвал тус аймагт бүхлээр нь  хөл хорио тогтоож магадгүй” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=