ХЭНТИЙ АЙМАГТ ХОЁР ХҮН УСАНД ОСОЛДЖЭЭ


 

Ойрын өдрүүдэд усархаг аадар бороо ихэнх нутгийг хамарснаас голын усны түвшин үерийн хэмжээнд очоод байгаа. Иргэд гол усны эрэгт амарч зугаалж явахдаа сэрэмж болгоомж алдсанаас амь насаа алдах явдал сүүлийн өдрүүдэд цөөнгүй гарч байна.

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон  байна. Хярхан голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын алба хүлээн авч, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлснээр иргэн С-ийн цогцсыг “Хярхан” голын баруун эргээс зүүн урд зүгт 2 км-т “Чулуутын голын боом”, “Хярхан голын боом”-ын уулзварын арал дээрээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ. Харин иргэн Б-г үргэлжлүүлэн хайсан бөгөөд “Хярхан” голын баруун эргээс зүүн зүгт “Шинэсэн гарам” гэдэг газар хүртэл завиар 30 км-т урсаж, 3-4 метрийн гүнд 6 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч мөн өдрийн 18:30 цагаас бороо орсны улмаас түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=