ТУСГААРЛАЛТАНД БАЙСАН ЭМЭГТЭЙ ЭСЭН МЭНД АМАРЖЛАА


ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ХӨСҮТ-ийн цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө. Тэрээр “ Зургаадугаар сарын 29-нд нийт 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгааарлагдсан 7 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнөөдөр сайн мэдээтэй, ХӨСҮТ-ӨӨс эмчлэгдээд гарсан жирэмсэн эмэгтэй өнөөдөр өглөө 07:20 минутад төрж охинтой боллоо. Монгол Улсад онош батлагдсан 220 тохиолдол байгаагаас 175 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  45 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 34 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна” гэв.  

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=