УИХ-ЫН ШИНЭ ГИШҮҮДЭД ДАВАА ГАРИГТ ҮНЭМЛЭХИЙГ НЬ ОЛГОНО



Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн албан ёсны дүнг танилцууллаа. Монгол улсын их хурлын 2020 оны сонгуулийг сум дүүргийн 330 сонгуулийн хороо, 2,070 хэсгийн хороо, мэдээлэл технологийн 27 баг зохион байгуулж, нийт 1,772 албан хаагч ажилласныг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээллийнхээ эхэнд өглөө.  Энэ удаагийн сонгуульд  13 нам, дөрвөн эсвэл 121 бие даагч нийтдээ 606 нэр дэвшигч хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийж дууссан байна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 2 сая 3 мянга 669 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 895 сонгогч буюу нийт сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгчээ.  2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон байна.   Санал хураалтын үр дүнд МАН-62, АН-11, Та бидний эвсэл-1, Зөв хүн электрат эвслээс-1 хүн,  бие даагч -1 тус тус ялалт байгуулжээ.  Сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар нийт 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргалаа. УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг Даваа гарагт Төрийн ордонд 10:00 цагаас гардуулж өгөхөөр болжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=