АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛИЙН ДҮНД ЭРГЭЛЗЭЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ


Ардчилсан намаас дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ.  Тус намаас сонгуулийн үйл явцтай холбоотой зарим ноцтой баримт дэлгэх болсноо мэдэгдээд байна. 


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү: Сонгогчид маань энэ удаагийн сонгуулийг суурь шинэчлэлийн эхлэл болно гэж найдаж байсан. Гэтэл сонгуулийн дүн гарсны дараа сонгогчдын төлөөлөл АН-тай холбогдон “Бидний санал яасан бэ. Бид ойр дотныхоноо хэнд санал өгснийг мэднэ. Ингэж санал өгөөд байхад өөр дүн гараад байна. АН-ынхан та бүхэн дүгнэлт хийж байна уу” гэж байгаа. Тиймээс бид сонгуулийн дүнд анализ хийж байна. Үүнийгээ холбогдох байгууллагад өгч шалгуулна. АН бусад улс төрийн намууд, бие даагчидтайгаа хамтарч эрзэлзээтэй зүйлүүдийг шалгая гэж байгаа юм.

АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд: Бид ялагдсан нам гээд гоншигноод байгаа юм байхгүй. Биднийг байр сууриа илэрхийлэхийг иргэд шаардаж байсан. Бид тодорхой баримтыг нягталсны дараа байр сууриа илэрхийлэх шаардлагатай байгаа. Тухайлбал, СЕХ-ны дэлгэц дээр гарч байгаа саналын тоо яагаад таслалтай байгааг мэргэжлийн хүмүүсээс тодруулахад хар машин гэхээсээ илүү гар ажиллагаа орсны улмаас таслалтай бичигддэг гэж байна. Хүний хүчин зүйл орсон байж магадгүй байгаа учраас зөвхөн Ардчилсан нам төдийгүй бүгд хамтарч шалгалт хийе гэж байгаа юм. 

Санал өгсөн баримт буюу биллийг шалгахад маш олон зөрчил гарч байна. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх бидэнтэй хамтарч сонгуулийн тоо баримтыг тодорхой болгооч гэж уриалж байна. 

 АН-ын хэвлэлийн хурлыг дараах холбоосоор орж үзнэ үү.

https://www.facebook.com/watch/?v=1928385523959240

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=